Skip to main content

Бидний тухай

Бид 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг шингээн харилцагч нарынхаа боломжийн хил хязгаарыг тэлэхэд тууштай ажиллаж байна. Манай туршлагатай мэргэжлнүүдийн баг нь өөрсдийн мэдлэг, ур чадварыг ашиглан таны хэрэгцээнд нийцсэн үр дүнтэй шийдлүүдийг боловсруулж, байгууллагын тань өсөлт хөгжил, дэвшлийг дэмжинэ. Судалгаа, хөгжүүлэлтээр дамжуулан ирээдүйд бодит нөлөө үзүүлэх нь бидний эрхэм зорилго, алсын хараа билээ. 



Ажлын туршлага

Бид 15 жилийн хугацаанд төрийн болон жижиг дунд үйлдвэрийн 60 гаран байгууллагуудтай хамтран ажилласан ба зах зээл, улс төр, бизнесийн салбаруудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлж харилцагч нарыхаа итгэлт хамтрагч болж байна.

172

судалгаа

64

харилцагч

0

Хөрөнгө оруулалтын зөвлөх

18

төсөл, хөтөлбөр 

Бидний үйлчилгээ

Зах зээлийн болон салбарын судалгаа

Зах зээлийн болон салбарын судалгаагаар дамжуулан бид салбарын өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага, өрсөлдөөний орчныг нарийвчлан шинжилж, бодит мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ.

Бүс нутгийн суурь судалгаа

Хот, хөдөө бүс нутгийн нийгэм, эдийн засаг, дэд бүтэц болон хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох суурь судалгаа хийж, цаашдын бодлого, төлөвлөлтөд ашиглах мэдээллийн суурийг бүрдүүлнэ.

ТЭЗҮ боловсруулах

Бид төслийн техник, эдийн засаг, санхүүгийн боломжийг нарийвчлан шинжилж, эрсдэл багатай, оновчтой хэрэгжилтийн шийдлийг санал болгох ТЭЗҮ боловсруулна.

Стратеги төлөвлөлт

Бид таны байгууллагын алсын хараа, зорилгод нийцсэн стратегийг тодорхойлж, тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодит шийдлүүдийг санал болгоно.

хамтрагч байгууллага

Бидний давуу талууд

Туршлагатай цомхон баг хамт олноор төрийн байгууллага болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан бодлогын судалгаа, төслийн боловсруулалт, үнэлгээ, хэрэгжилтийн дэмжлэг зэрэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Мөн бизнесийн чадавхжуулалт, стратеги төлөвлөлт, санхүүгийн шийдлээр дамжуулан байгууллагын өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг.

rpi.mn Advisors

John Ried

Senior Advisor

Maya Logan

Senior Advisor

Sam Davis

Senior Advisor

Reviews

Lorem ipsum dolor sit amet consetetur sadipscing diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat sed diam voluptua. At vero eos et accusam et justo duo dolores et ea rebum. Stet clita kasd gubergren.


Megan Fitz

Finance Company

Lorem ipsum dolor sit amet consetetur sadipscing diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat sed diam voluptua. At vero eos et accusam et justo duo dolores et ea rebum. Stet clita kasd gubergren.


Ronald Burns

Finance Company

Lorem ipsum dolor sit amet consetetur sadipscing diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat sed diam voluptua. At vero eos et accusam et justo duo dolores et ea rebum. Stet clita kasd gubergren.


Jeff Smith

Finance Company

Гүйцэтгэсэн ажлууд

Төрийн төслийн хүрээнд боловсруулсан ТЭЗҮ. Улаанбаатар хотын арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг хотын гадна нүүлгэн шилжүүлж, уламжлалт үйлдвэрлэлийн процессыг шинэчилж, илүү өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүтэц рүү шилжүүлэх зорилготой. (Одоогоор Монголын арьс ширний үйлдвэрүүд ихэвчлэн зөвхөн анхан шатны боловсруулалт хийдэг.)


Төслийн хүрээнд хүлээлгэн өгсөн бүтээгдэхүүнүүд:


  • ТЭЗҮ боловсруулалт
  • Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ
  • Санхүүгийн иж бүрэн загвар (Financial Model)


Захиалагч / Төслийн эзэн: Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам


Салбар: Хөдөө аж ахуй / Үйлдвэрлэл


Гүйцэтгэл: ТЭЗҮ болон Санхүүгийн төлөвлөгөө бүрэн боловсруулсан

Өмнөговь аймагт хэрэгжүүлэх хот байгуулалтын төсөл болон Бизнес паркийн хөгжлийн төслийн үзэл баримтлал боловсруулах, урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажлыг гүйцэтгэсэн.


Гүйцэтгэсэн ажлууд (урьдчилсан ТЭЗҮ-ийн хүрээнд):


  • Төслийн хамрах хүрээ тодорхойлох болон ойролцоох өртгийн тооцоо (Order of Magnitude) хийх
  • Бизнес паркийн урьдчилсан ТЭЗҮ (дараах чиглэлүүдийг хамруулсан)
  • Эрх зүйн бүтэц
  • Газрын ашиглалт, хүртээмжийн төлөвлөгөө
  • Үйл ажиллагааны төлөвлөлт
  • Монгол стандартын ТЭЗҮ боловсруулах
  • Нийлүүлэгч тодорхойлох болон шаардлага тогтоох
  • Байгаль орчны болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ (ESIA, DEIA)
  • Арилжааны төлөвлөгөө
  • Худалдан авалтын төлөвлөгөө
  • Засаглалын бүтэц


Захиалагч / Төслийн эзэн: Засгийн газрын санаачилсан төсөл болон Оюу Толгой ХХК


Салбар: Уул уурхай


Гүйцэтгэл: Урьдчилсан ТЭЗҮ

Энэхүү судалгааны төсөл нь Оюу Толгойн төслийн Өмнөговь аймаг болон ойролцоох сумдад үзүүлэх шууд, шууд бус болон дам нөлөөллийг эдийн засгийн үржүүлэгч (multiplier) тооцооллоор тодорхойлсон.


Судалгааны үр дүнд дараах бүтээгдэхүүнүүд гарсан:


  • Тухайн үеийн татварын зохицуулалт, татварын орчны судалгаа, үнэлгээ
  • Орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилгоор бараа бүтээгдэхүүн нийлүүлэлт, худалдан авалтын судалгаа
  • Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
  • Төслийн богино болон урт хугацааны эдийн засгийн нөлөөллийг бүс нутгийн түвшинд тооцоолох
  • Эдийн засгийн үр өгөөжийг бүс нутгийн иргэдэд хүртээх зохистой өртгийн сүлжээ (value chain)-г тодорхойлох


Захиалагч / Төслийн эзэн: Оюу Толгой ХХК


Салбар: Уул уурхай


Гүйцэтгэл: Судалгааны тайлан

Central Asian Cement ХХК нь анх 2003 оны 5-р сарын 20-нд Улаанбаатар хотод “Renyu” ХХК нэртэйгээр байгуулагдсан. Тус компани 2008 оны зун өмнөх эзэмшигчдээс худалдан авагдаж, худалдан авалт дууссаны дараа 2008 оны 8-р сарын 28-нд компанийн нэрийг “Central Asian Cement” ХХК (“CAC ХХК”) болгон өөрчилсөн.


Гүйцэтгэсэн ажлууд:


  • Бизнес, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан шалгалт (Due diligence)
  • Зах зээлийн гүнзгий судалгаа, шинжилгээ


Захиалагч / Төслийн эзэн: APIP


Салбар: Барилгын материалын үйлдвэрлэл


Гүйцэтгэл: Проспектус (танилцуулга баримт бичиг)